Бразил улс халдварын тоогоор Испани, Италийг давжээ

Бразил улс халдварын тоогоор Испани, Италийг давжээ

Дэлхийн хэмжээнд "COVID-19"-ийн халдвар авсан хүний тоогоор АНУ, ОХУ, Их Британи, Бразил, Испани, Итал улс хамгийн их, хэвээрээ байна. Сүүлийн хугацаанд гарсан өөрчлөлт нь Энэтхэг улс халдвар авсан хүний тоогоор БНХАУ-ын өмнө дэлхийн хэмжээнд 11-д оржээ. 

Бразил улсад шинэ халдварын тоо дахин 15 мянган тохиолдлоор нэмэгдэж, халдвар авсан хүний тоо 233 мянга болж, халдварын тоогоор Испани, Италийг ардаа орхиж, дэлхийн хэмжээнд 4 дүгээрт оржээ. ОХУ-д халдвар авсан нийт хүний тоо 272 мянга болж, 2537 хүн амиа алдаад байгааг ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр мэдээллээ. 

БНСУ-д "COVID-19"-ийн халдварын тохиолдол шөнийн цэнгээний газартай холбоотойгоор ихэвчлэн гарч байна. 
Герман улс "COVID-19"-ийн халдварын хязгаарлалтын арга хэмжээг цуцалж, Европын зарим улсуудтай хоёр талын хилээ харилцан нээх талаар ярилцан тохиролцож байна. Өнгөрсөн 7 хоногийн сүүлчээр тус улсын халдварын индекс 1-ийг давсан байсан бол энэ 7 хоногт буурч, 5 дугаар сарын 16-ны байдлаар 0.88 болжээ. Германд одоогийн байдлаар халдвар авсан хүний тоо 173.700 байгаагаас 152 мянган хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. 

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.