Н.Энхбаяр Баянгол дүүрэгт, түүний хүү Э.Батшугар Сонгинохайрханд нэр дэвшлээ

СЕХ-нд хуулийн хугацаанд нэр дэвшигч нараа тодруулан хүргэх өчигдрийн байдлаар 2 нам, 2 эвсэл удирдах хурлаа хийсэн. Үүнээс ХҮН-ын "Зөв хүн электорат" эвсэл нэр дэвшигчдээ хамгийн түрүүнд албан ёсоор зарласан бол удаалаад АН болон МАХН-ын эвсэл мөн мэдээлээд байна.
МАХН энэ удаагийн УИХ-ын сонгуульд ИЗНН, Монголын Уламжлалын нэгдсэн нам (МУНН)-тай хамтран “Та бидний эвсэл” байгуулан оролцож байна. Тус эвслээс нэр дэвшсэн хүмүүсийг танилцуулбал: Архангай аймагт Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал, Дорноговь аймагт Иргэний хөдөлгөөний намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, ШӨХТГ-ын дэд дарга асан Ч.Чимэдсүрэн, ИЗНН-ын С.Мэндсайхан, Завхан аймагт эрдэмтэн Э.Гүндсамбуу, Д.Эрдэнэцогт нарыг нэр дэвшүүлжээ.
Мөн Өвөрхангай аймагт түүхийн ухааны доктор Д.Хоролдамба, Сүхбаатар аймагт сэтгүүлч Ч.Үл-Олдох, Н.Лутбаяр, Хөвсгөл аймагт "Босоо хөх Монгол" хөдөлгөөний тэргүүн Х.Бээжин, сэтгүүлзүйн доктор Ч.Базар, Хэнтий аймагт аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Жаргал, Орхон аймагт УИХ-ын гишүүн асан, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, Багахангай, Налайх, Багануур дүүрэгт Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян, П.Цолмон, Баянзүрх дүүрэгт МУНН-ын дарга Б.Батболд, Сүхбаатар дүүрэгт мөн "Босоо Хөх Монгол" ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан, Чингэлтэй дүүрэгт УИХ-ын гишүүн асан, ИҮНН-ын дарга Ц.Ганхуяг, "Соён гэгээрүүлэгч" телевизийн захирал, сэтгүүлч Ш.Хишигсүрэн нар нэр дэвшив.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр нийслэлийн Баянгол дүүрэгт, мөн дүүрэгт дүүргийн Засаг дарга асан П.Цогтбаатар, Сонгинохайрхан дүүрэгт БСШУ-ны дэд сайд асан, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, Д.Бямбасүрэн, Сонгинохайрхан дүүрэгт Н.Энхбаярын хүү, Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Э.Батшугар, МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар, М.Тулга, Хан-Уул дүүрэгт эдийн засагч Т.Баярхүү, зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэд, Шадар сайд асан Ц.Оюунбаатар нарыг дэвшүүлжээ.
Гэрэл зургийг Б.Чадраабал
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.