Салхитын мөнгөний ордын хэргийн шүүх хурал үргэлжилж байна

Салхитын мөнгөний ордын хэргээр Ш.Мөнгөншагай болон нэр бүхий шүүгч нарыг авлигын хэргээр шүүж байгаа билээ.
Хурал өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт эхэлж, баасан гарагт завсарласан юм. Улмаар өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өглөө 09.30 цагт эхэллээ.
Нийслэлийн прокурорын газраас Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн тусгай ангийн 22.5-1 (хахууль өгөх), 22.4-2.4 (хахууль авах), Эрүүгийн хуулийн 268.1 (хээл хахууль авах), 269.1 (хээл хахууль өгөх)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.