Баярын өдрүүдэд онцгойнхон бэлэн байдалд ажиллалаа

Баярын өдрүүдэд онцгойнхон бэлэн байдалд ажиллалаа

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 5232 алба хаагч, 1269 аврах, гал унтраах автомашин (давхардсан тоогоор)-тайгаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үүрэг гүйцэтгэв. Дээрх хугацаанд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллага аюулт үзэгдэл, ослын 21, обьектын гал түймрийн 20, нийт 41 удаагийн дуудлагаар ажиллаж 51 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багийн “Зэгстэйн даваа” гэдэг газар 12 дугаар сарын 30-ны өдөр гарсан зам, тээврийн ослын дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, суудлын автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан иргэн Г (47 настай, эмэгтэй)-ийн цогцсыг гаргаж цагдаагийн байгууллага хүлээлгэн өгчээ. 

Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан, Эрдэнэцагаан сумын нутагт дэвсгэрт 10 хүн, Хэнтий аймгийн Баянхутаг, Биндэр, Бор-Өндөр, Галшар, Мөрөн, Хэрлэн сумын нутаг дэвсгэрт 20 хүн малдаа яваад, мөн автомашинтай сум, орон нутаг хооронд зорчих үедээ төөрсөн, сураггүй болсон, цасанд суусан тухай дуудлагаар тус аймгуудын Онцгой байдлын газар, сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж  нийт 30 иргэний эрүүл мэнд, амь насыг авран хамгаалсан байна.  

Мөн Сүхбаатар аймгийн Асгат суманд 12 хүнтэй, нэг автомашин, Уулбаян суманд хоёр хүнтэй, нэг автомашин, Эрдэнэцагаан суманд гурван хүнтэй, нэг автомашин, Дорнод аймгийн Хэрлэн суманд хоёр хүнтэй, нэг автомашин, Хэнтий аймгийн Баянхутаг суманд нэг хүнтэй, нэг автомашин нийт гурван аймгийн таван сумын нутагт таван автомашинаар зорчиж явсан 20 хүн цасанд суусан тухай дуудлагаар тухайн аймгуудын Онцгой байдлын газар ажиллаж тусламж үйлчилгээ үзүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.