Банкууд 59.5 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Архангай аймгийн хэмжээнд арилжааны дөрвөн банкны салбар оны эхний 4 сард 24.9 мянган иргэн, аж ахуй нэгжид 59.5 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
Өнгөрсөн оны мөн үеийнхтэй зэрэгцүүлэхэд иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 8.4 хувиар, олгосон зээлийн хэмжээ 47.3 хувиар тус тус өссөн байна. Харин анхаарал хандуулах зээлийн хэмжээ 7.5 хувиар өсч, чанаргүй зээлийн хэмжээ 29.9 хувиар буурчээ.
Монгол банкны мэдээгээр арилжааны банкууд Монгол банкнаас зузаатгалаар 8.1 тэрбум төгрөгийг авч, 7.0 тэрбум төгрөгийг гүйлгээнээс эргүүлэн татсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.