Сонгуулийн сурталчилгааг УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан хэлбэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр хийх ёстой.

Сонгуулийн сурталчилгааг УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан хэлбэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр хийх ёстой.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, тус хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нар АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Майкл Клеческиг өчигдөр буюу энэ сарын 20-нд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил, сонгогчийн санал авах ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар танилцууллаа. Тэрбээр, “Ээлжит сонгууль “COVID-19” цар тахлын үед болж байгаа учраас УОК-оос гаргаж байгаа заавар зөвлөмжийг чанд баримтлан ажиллаж байна. Сонгуулийн сурталчилгааг УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан хэлбэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр хийх ёстой. Сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах талаар шинэ зохицуулалт орсон. Үүний дагуу технологийн Харилцаа холбооны зохицуулах хороо, “Фейсбүүк” компанитай хамтран ажиллаж байгаа. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд манай сонгогчдын идэвх өндөр байна гэдэгт итгэлтэй байна. Гадаад улсын иргэд Монголд ирэх боломжгүй болсон тул манай улсад суугаа ЭСЯ-ны төлөөлөгч нарыг сонгуульд ажиглагчаар оролцохыг урьж байгаа” хэмээв.
Элчин сайд Майкл Клечески, "Би УИХ-ын сонгуульд ажиглагчаар оролцох сонирхолтой байгаа. Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх талаар хамтран ажиллах боломжтой. АНУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс аравдугаар сараас Монгол Улсад залуучууд, эмэгтэйчүүдийн сонгогчдын боловсролыг дээшлүүлэх төсөл хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд хамтарч ажиллаж болно" гэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшиж, бага зэргийн бороо орно. 2020-05-21

Дорнын зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. 2020-05-21

ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрүүд ажил төрөл, хайр дурлалд ч одтой байна. 2020-05-21

ӨГЛӨӨНИЙ МЭНД! Энэ оны 141 дэх өдөр бөгөөд он дуусахад 224 хоног үлдэж байна. 2020-05-21

“Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд”-д өөрчлөлт оруулахаар болсон. 2020-05-21

Сонгуулийн сурталчилгааг УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан хэлбэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр хийх ёстой. 2020-05-21

Б.Хурц өмгөөлөгч Г.Батбаяраас татгалзаж, хурал хойшиллоо 2020-05-21

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. 2020-05-21

Дэлхийн даяар нэг өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ 2020-05-21

АНУ 60 гаруй оронд хиймэл амьсгалын аппарат илгээнэ 2020-05-21

ОХУ-аас иргэдээ татан авах ээлжит ажиллагааны бэлтгэл ажил хийгдэж байна 2020-05-21