ОХУ-д коронавирусний халдварын 8849 тохиолдол шинээр илэрчээ

ОХУ-д коронавирусний халдварын 8849 тохиолдол шинээр илэрчээ

ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг хоногийн дотор 8849-өөр нэмэгдэж, 317554 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээллээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 3716 нь буюу 42 хувь нь шинж тэмдэггүй байсан байна. Халдвар авсны улмаас нас барсан 127 тохиолдол нэг өдрийн дотор бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 3099 болжээ.

ОХУ-ын нийслэл Москва хотод коронавирусний халдварын 2913 шинээр илэрч, нийт 155219 тохиолдол бүртгэгдээд байна. Москва хотод сүүлийн 24 цагийн хугацаанд эмнэлгээс гарсан хүний тоо хоёр дахь өдрөө дараалан халдвар авсан хүний тоог давжээ. Нийслэл хотод өнгөрсөн хоногт нийт 3746 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

Түүнчлэн Москва мужид 892, Санкт-Петербургт 408, Доод Новгород мужид 204, Свердловск мужид 174, Красноярийн хязгаарт 376, Ростовт 142, Ярославд 133, Калуга мужид 121, Брянск мужид 117 тохиолдол тус бүр шинээр илэрчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Taiwan Box” 30 гаруй улсын эмнэлгийн ажилтнуудыг хамгаалж байна 2020-05-21

Барүто одоо төрөлх эх орондоо парламентын гишүүнээр ажиллаж байна. 2020-05-21

3334 тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлжээ 2020-05-21

ХБНГУ-д эх орноо төлөөлөн суугаа элчин сайд Д.Ганбат зөөврийн амьсгалын 20 ширхэг аппарат удахгүй нийлүүлэх болсныг дуулгав. 2020-05-21

Маргаашаас эхлэн дараах байршилд зам хаана 2020-05-21

ОХУ-д коронавирусний халдварын 8849 тохиолдол шинээр илэрчээ 2020-05-21

Төрийн өмчит компаниудын хувьцааг дотооддоо арилжих санал тавьжээ 2020-05-21

Японы Хүүхдийг ивээх сангаас тоног төхөөрөмж хандивлав 2020-05-21

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамд эмнэлэгийн тоног төхөөрөмж хандивлав. 2020-05-21

Үйлдвэрлэгчид 238.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлжээ 2020-05-21

“Forbes” Оросын хамгийн баян өв залгамжлагчдын жагсаалтыг гаргажээ 2020-05-21