Тавдугаар сард олгох хүүхдийн мөнгийг бүрэн шилжүүлжээ
![Тавдугаар сард олгох хүүхдийн мөнгийг бүрэн шилжүүлжээ](http://olnodo.com/media/images/5ec728d63332d.jpg)
Засгийн газраас "COVID-19" цар тахлын үед нийгмийн эмзэг бүлгийн нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор авч хэрэгжүүлэхээр болсон 2 дахь багц арга хэмжээний хүрээнд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хугацаанд 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэ дагуу хүүхдүүдэд олгох тавдугаар сарын мөнгөн тэтгэмжийг нэмэгдсэн дүнгээр нь шилжүүлж дууссан байна. Нийтдээ 1 146 000 хүүхдэд тус бүрт нь 100 000 төгрөг олгосон нь Монгол Улсын нийт хүүхдийн 96.4 хувь болж буй юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.