“Баярлалаа” талархлын мото цуваа хөдөлнө

“Баярлалаа” талархлын мото цуваа хөдөлнө

Хүннү олон улсын мото холбоо, "Mongol riders" клуб хамтран өнөөдөр 10 цагт Д.Сүхбаатарын талбайн урд зогсоолоос “Баярлалаа” талархлын мото цуваа явуулахаар болжээ.

Дэлхий дахинд “COVID-19” халдвар тархаж буй энэ үед эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр ажиллаж буй  Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Цэрэг цагдаа, Тээврийн цагдаагийн байгууллага, эмч, сувилагч нарт талархал илэрхийлсэн “Баярлалаа”  туг далбаа өргөсөн талархлын цувааг гаргаж байна.

Бүх мотоциклчид маскбээлийтэй хоорондоо хоёроос дээш метрийн зайтай оролцохоор уг цувааг зохион байгуулах аж.


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.