ДЭМБ: Хятад руу коронавирусний гарал үүслийг судлах баг илгээнэ.

ДЭМБ: Хятад руу коронавирусний гарал үүслийг судлах баг илгээнэ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ төрлийн коронавирусний гарал үүслийг судлах зорилгоор Хятад улсад шинжээчдийн баг илгээхээр болжээ.

ДЭМБ-ын эрүүл мэндийн салбарын онцгой байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райаны мэдээлснээр, ДЭМБ энэ асуудлыг Хятадын талтай ярилцаж байгаа бөгөөд одоогоор хугацаан дээр тогтоогүй байна. Олон улсын шинжээчдээс бүрдсэн олон улсын баг удахгүй ажлаа эхэлнэ гэж найдаж байна гэж Райан илэрхийлжээ. Тэрбээр Хятадын тал коронавирусний гарал үүслийг судлах тал дээр нээлттэй байр суурь баримталж буйг онцлон тэмдэглэсэн байна.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесусийн хэлснээр, бүх тал вирусний гарал үүслийг судлах нь чухал болохыг ойлгож байгаа. Учир нь вирусний гарал үүслийг судалснаар ирээдүйд вирус дахин гарч ирэхээс сэргийлж чадна гэж тэрбээр онцолжээ.

Дундын тээгчийг илрүүлэх нь өдгөө эрдэмтдийн хамгийн гол зорилтын нэг болоод байна гэж ДЭМБ-ын шинжээч Мариа ван Керкхове тодруулаад ДЭМБ вирусний гарал үүсэл, амьтан, хүний хоорондын харилцан үйлчлэлийг ойлгоход олон улсын хамтын нийгэмлэгийг татан оролцуулах боломжийг дэмжиж байна гэжээ.

Даваа гарагт /2020.05.25/ БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Хятадын Засгийн газар коронавирусний гарал үүсэл, цар тахлын шалтгааныг ДЭМБ-ын хүрээнд шинжлэх ухааны үндэслэлтэй олон улсын хараат бус судалгааг дэмжинэ гэж мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Oнцгой байдлын дэглэмийг эрх баригчид орон даяар цуцлах шийдвэр гаргасан хэмээн Японы Ерөнхий сайд Абэ Шинзо сэтгүүлчдэд мэдэгджээ. 2020-05-26

“Novavax” компани шинэ коронавирусний вакцины эмнэлзүйн туршилтад оролцох 130 орчим хүнийг бүртгэж эхэлснээ даваа гарагт мэдэгджээ. 2020-05-26

Шатахууны үнэ БУУРЛАА 2020-05-26

Эдийн засаг оны эхний улиралд 10.7 хувиар агшсан байхад Өрхийн орлого арван хувь давж өссөн байна. 2020-05-26

Шведэд хорио цээрийн хатуу дэглэм тогтоогоогүй ч ажилгүйдэл нэмэгджээ 2020-05-26

ДЭМБ: Хятад руу коронавирусний гарал үүслийг судлах баг илгээнэ. 2020-05-26

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.26-НЫ 11:00 ЦАГ 2020-05-26

АНЭУ-ын Дубай хот энэ сарын 27-ноос эхлэн бизнесийн үйл ажиллагааг сэргээнэ . 2020-05-26

Коронавирусний вакцин гартал Монгол Улс хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцлахгүй. 2020-05-26

АНУ-д шатдаг занар олборлогч 17 компани дампуурлаа зарлажээ 2020-05-26

Дөрвөн хүн ЭДГЭРЧ, эмнэлгээс гарлаа 2020-05-26