ОХУ-аас ирсэн дөрвөн оюутан эдгэрч, дараагийн тусгаарлалт руу шилжлээ.

ОХУ-аас ирсэн дөрвөн оюутан эдгэрч, дараагийн тусгаарлалт руу шилжлээ.

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.05.26/ ээлжит мэдээлэл хийлээ.

- ХӨСҮТ-д эмчлүүлж байсан дөрвөн оюутан эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт руу шилжиж байна.
- Эдгээр хүмүүс нь ОХУ-ын Москва хотын Төмөр замын дээд сургуулийн оюутнууд бөгөөд ХӨСҮТ-д 42-43 хоног эмчилгээнд хамрагджээ.
- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан 141 тохиолдол бүртгэгдээд байна.

-Түүнээс 37 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол, өдгөө 104 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм.
- Эмчилгээнд хамрагдаж буй өвчтөнүүдээс биеийн байдал хөнгөн 95, хүндэвтэр оноштой есөн хүн байна.

- 2020.05.26-ны 06:30 цагт Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 170 хүнээс 6 нь ХӨСҮТ-д тусгаарлагджээ.
- Бусад иргэдийг "Альфа", "Амар", Зүчи" зэрэг зочид буудалд тусгаарласан байна.

- Мөн өнөөдөр Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн галт тэргээр ОХУ-аас ирэх 560 гаруй иргэнийг хүлээж авах бэлтгэл ажлыг хангажээ.
- 2020.05.25-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид 193 шинжилгээ /PCR/ хийсэн байна.

Тухайлбал:

- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 18 хүн,
- 2020.05.14-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ирж, Ахмадын сувилалд тусгаарлагдсан 24 хүн /давтан/,
- Дорноговь аймгийн ачаа тээврийн 17 жолооч,
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүн,
- Тус аймгийн Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 19 жолооч,
- Орхон-Уул аймагт тусгаарлагдсан 103 хүн /давтан/,
- Тандалт, судалгааны зорилгоор Улсын гуравдугаар төв эмнэлэг, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Эрүүл мэндийн төвөөс цуглуулсан 10 сорьцонд халдвар илрээгүй байна.

- Улсын хэмжээнд 20 гаруй тусгаарлах байранд 1119 хүн ажиглалт, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна.
- Гэрийн тусгаарлалтад 878 хүн байгаа бөгөөд 790 нь нийслэл Улаанбаатар хотод байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНЭУ-ын Дубай хот энэ сарын 27-ноос эхлэн бизнесийн үйл ажиллагааг сэргээнэ . 2020-05-26

Коронавирусний вакцин гартал Монгол Улс хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцлахгүй. 2020-05-26

АНУ-д шатдаг занар олборлогч 17 компани дампуурлаа зарлажээ 2020-05-26

Дөрвөн хүн ЭДГЭРЧ, эмнэлгээс гарлаа 2020-05-26

Монголын ард түмнээс ОХУ-ын ард түмэнд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардуулав. 2020-05-26

ОХУ-аас ирсэн дөрвөн оюутан эдгэрч, дараагийн тусгаарлалт руу шилжлээ. 2020-05-26

Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэв 2020-05-26

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 2 353 485 болжээ. 2020-05-26

Японы мэргэжлийн бөх,Кимүра Хана 22 настайдаа амиа хорлолоо. 2020-05-26

Цар тахал бүрэн зогссон газруудын тоо 20 боллоо. 2020-05-26

Нийслэлийн Мэдээлэл, Технологийн газар, АНУ-ын Input Output HK компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа 2020-05-26