"ОХУ-аас "Алтанбулаг" боомтоор дамжуулан 500 гаруй оюутнаа авчрахаар төлөвлөж байна.

 "ОХУ-аас "Алтанбулаг" боомтоор дамжуулан 500 гаруй оюутнаа авчрахаар төлөвлөж байна.

Улсын онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 1248 иргэн тусгаарлагдаж байна. Үүнээс 790 нь Улаанбаатар хотын эмнэлэг, зочид буудал, амралтын газар тусгаарлагдаж байгаа. Үлдсэн 458 хүн орон нутагт тусгаарлагдаж байна. Дархан хотод 135, Орхон хотод 117, Өмнөговьд 71, Сэлэнгэ, Төв аймагт тусгаарлагдаж байна. Өнөөдөр ОХУ-ын Москва хотоос 171 оюутан ирсэн. Тэдний 89 хувь нь эмэгтэйчүүд байна” гэсэн мэдээллийг өглөө.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "ОХУ-аас "Алтанбулаг" боомтоор дамжуулан 500 гаруй оюутнаа авчрахаар төлөвлөж байна. Эдгээр оюутнудыг авсны дараа тусгай үүргийн нислэгийг хаашаа явуулах тухай асуудал тодорхой болно" гэлээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.