Энэтхэгийн зүүн хойд нутагт орших Ассам мужид 30 мянга гаруй хүн үерт боогджээ.

Энэтхэгийн зүүн хойд нутагт орших Ассам мужид 30 мянга гаруй хүн үерт боогджээ.

Энэтхэгийн зүүн хойд нутагт орших Ассам мужид 30 мянга гаруй хүн үерт боогджээ. “NDTV” телевизээр мэдээлснээр, тус мужийн таван тойргийн 127 тосгон үерт автсан байна.

Өнгөрсөн долоо хоногт дайран өнгөрсөн “Амфан” хар салхины улмаас энэхүү бүс нутагт хүчтэй үер буусан байна. Хар салхины эрч суларсан боловч усархаг ширүүн бороо дагуулжээ.

Бүс нутгийн оршин суугчдыг коронавирусний цар тахлын улмаас авсан тусгаарлах хатуу арга хэмжээний нөхцөлд нүүлгэн шилжүүлж байна. Тус мужид 526 хүн халдвар авч, дөрвөн хүн нас баржээ.

“Амфан” хар салхи дөрөвдүгээр сарын 20-нд Бенгалын буланд дэгдэж, Энэтхэг, Бангладешийг дайран өнгөрсөн байна. Хар салхины улмаас модод, утасны шон, цахилгаан дамжуулах шугамын тулгуур баганууд унаж, байшингуудын дээвэр хууларчээ. Салхины дундаж хурд секундэд 43-46 метр байсан байна. Байгалийн гамшиг ихээхэн хэмжээний хохирол учруулсан бөгөөд Баруун Бенгал мужийн нийслэл Калькутта хот хамгийн их өртсөн байна. Хар салхины улмаас Энэтхэгт 88 хүн  Бангладешт  22 хүн амиа алджээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ТЕГ: Mөрдөн байцаалтын 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлэн шийдвэрлэжээ. 2020-05-26

Гадаад улсаас татаж авсан иргэдийнхээ тоогоор Монгол Улс хоёрдугаарт жагсаж байн 2020-05-26

БНХАУ-ын БХЯ-наас эмнэлгийн хамгаалах хэрэгсэл хандивлав 2020-05-26

Монгол Улсаас ОХУ-д 1 сая ам.долларын махны тусламж үзүүлэх гэрчилгээг гардуулав 2020-05-26

ОХУ-ын Буриад улсад нэг өдрийн дотор коронавирусний халдварын 59 шинэ тохиолдол илэрчээ 2020-05-26

Энэтхэгийн зүүн хойд нутагт орших Ассам мужид 30 мянга гаруй хүн үерт боогджээ. 2020-05-26

Шатахууны үнэ гурван удаа буурсан байна. 2020-05-26

“Brent” маркийн нефтийн долдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 1.97 хувиар өсжээ 2020-05-26

Гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийг АНУ-д уриалжээ 2020-05-26

10,000 программист бэлтгэх төсөл хэрэгжиж эхэллээ 2020-05-26

Хятадын тэрбумтан Стэнли Хо 98 насандаа таалал төгслөө 2020-05-26