Бразилд халдвар авсан хүний тоо 26 мянгаар нэмэгджээ

Бразилд халдвар авсан хүний тоо 26 мянгаар нэмэгджээ

Бразилд нэг өдрийн дотор хамгийн олон буюу 26417 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 438238 болсныг пүрэв гаргийн орой шинэчлэгдсэн албан ёсны статистик мэдээ харуулжээ.

Нэг өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол өмнө нь тавдугаар сарын 22-нд бүртгэгдэж, 20803 хүн шинээр халдвар авсан байна. Албан ёсны статистик мэдээллээс үзвэл, Бразилд “Ковид-19”-өөр нас барсан тохиолдлын тоо 26754-т хүрсэн бөгөөд өнгөрсөн 24 цагийн байдлаар 1156 хүн нас баржээ. Халдвар тархсанаас хойш 177 мянга гаруй хүн эдгэрсэн байна.

Бразилын зүүн хойд нутагт орших Сан-Паулу муж болон мужийн нийслэл халдварын голомт болоод байгаа юм. Сан-Паулуд 95 мянга гаруй хүн халдвар авч, 7000 орчим хүн нас баржээ. Халдварын тохиолдлын тоогоор тус мужтай хөрш зэргэлдээ оршдог Рио-де-Жанейро муж орж байгаа бөгөөд тус мужид 45 мянга орчим хүн халдвар авсан бол нас барсан тохиолдлын тоо 4856-д хүрч Хятад /4838/, Энэтхэг /4711/ улсад бүртгэгдсэн үзүүлэлтээс давсан байна. Рио-де-Жанейрогийн дараагаар 37800 гаруй хүн халдвар авч, 2733 нас барсан тохиолдол бүртгэгдсэн зүүн хойд нутгийн Сеара муж бичигдиж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.