Өрхийн тусгаарлалтад байх хугацаандаа 524 иргэн ямар нэг байдлаар хаягаа шилжүүлж, хөдөлгөсөн" гэлээ.
Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ талаарх мэдээллийг 1.энд 2.энд дарж үзнэ үү.
Энэ үеэр цагдаагийн байгууллагаас гэрийн тусгаарлалтад шилжсэн иргэдийн гаргасан зөрчлийн талаар мэдээлэл хийв.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Цагдаагийн байгууллага цар тахлын үед нийгмийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийнхээ дагуу хамгаалалт, аюулгүй байдлыг хангахад 4,800 гаруй албан хаагч ажиллаж байна. Гадаад улсаас ирж буй иргэд ажиглах байранд 21 хоног тусгаарлагдсаны дараагаар 14 хоног гэрийн буюу өрхийн тусгаарлалтад байх учиртай. Гэтэл дэглэмээ мөрдөхгүй байх тохиолдол гарч байгаа. Тухайлбал, сүүлийн хоёр хоногт 28 иргэн урт болон богино хугацаагаар гэрийн тусгаарлалтаас гарч явсан, богино зайд хүнтэй уулзсан, бааранд орсон тохиолдол гарсан. Гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс тодорхой хэмжээний эрсдэлд байгаагаа өөрсдөө ухаарах хэрэгтэй. Мөн өгсөн хаяг дээрээ амьдрахгүй тохиолдол их байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт 804, орон нутагт 95 иргэн өрхийн тусгаарлалтад бий. Өрхийн тусгаарлалтад байх хугацаандаа 524 иргэн ямар нэг байдлаар хаягаа шилжүүлж, хөдөлгөсөн" гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.