Хөвсгөл аймагт "Найрамдал зуслан-2"-ыг байгуулахаар боллоo.

Хөвсгөл аймагт "Найрамдал зуслан-2"-ыг байгуулахаар боллоo.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар өнөөдөр /2020.060.01/ ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаан Төрийн ордонд 08:00 цагт эхэлсэн бөгөөд цаг үеийн хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. 

Тухайлбал, дөнгөж сая хуралдаанаар Олон улсын хүүхдийн "Найрамдал зуслан-2"-ыг байгуулахаар болж, тогтоолыг баталлаа.

Энэхүү зусланг ‪Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт орших Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт байгуулахаар тогтжээ. Ингэснээр ‪40 жилийн өмнө байгуулсан Найрамдал зуслангийн хоёр дахь салбарыг шинээр барихаар болж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.