Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар АНУ-д 1 сая ам.доллартой тэнцэх тусламж олгохоор шийдвэрлэ
АНУ-ын 1.8 сая иргэн коронавирусээр халдварлаж, 100 мянга гаруй хүн нас бараад байна. Иймд цар тахлын даван туулахад нь туслах зорилгоор 1 сая ам.долларыг Засгийн газрын нөөц сангаас олгох болжээ. Үүний өмнө Монгол Улс БНХАУ-д 30 мянган хонь өгөх болсон. Түүнчлэн ОХУ-д 1 сая ам.долларын тусламж олгох болсон юм.
Мөн Засгийн газрын хуралдаанаар Цэргийн төв эмнэлэгт 1.2 тэрбум төгрөг олгох болжээ. Тус эмнэлэг УОК-ын шийдвэрийн дагуу тусгай дэглэмд шилжиж, үндсэн үйл ажиллагаагаа бүрэн зогсоосны улмаас их хэмжээний алдагдал хүлээгээд буй юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.