Аймгийн хэмжээнд 715 сурагч ЭЕШ өгнө

Аймгийн хэмжээнд 715 сурагч ЭЕШ өгнө

Төв аймгийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд 12  дугаар ангийг 750  сурагч төгсөж байна. Үүнээс  715 сурагч 10 судлагдахуун хичээлээр ЭЕШ өгөхөөр Боловсролын үнэлгээний төвд бүртгүүлжээ.

Энэ жилийн ЭЕШ-ыг Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуульд 7 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн. Тиймээс УОК, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг нягт баримталж багш болон сурагчид амны хаалт зүүх, халуун хэмжих, ангид 2 метрийн зайтай суух, гар ариутгах, агаар сэлгэлт зэргийг тогтмол хийх тал дээр бэлтгэл ажлаа хангаж байгаа гэж аймгийн БСУГ-ын дарга У.Даваажав хэллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.