Увс аймаг Тувад 33.8 сая төгрөгийн тусламж үзүүлнэ

 Увс аймаг Тувад 33.8 сая төгрөгийн тусламж үзүүлнэ

Монголын эмэгтэйчүүдийн холбооны Увс аймаг дахь салбараас санаачлан, “Мөнхийн хөршдөө тусалъя” арга хэмжээг тавдугаар сарын 22-29-нд зохион байгууллаа. Сүүлийн үед коронавирусний халдвар эрс нэмэгдээд байгаа ОХУ-ын Тувад хандив цуглуулах зорилготой тус аянд Увс аймгийн удирдлага, 275 гаруй бизнес эрхлэгч, 56 компани оролцсон байна.

Хандивын аянаар нийт 33.8 сая төгрөг цугларснаар хэрэгцээтэй зүйлс худалдан авч, ойрын үед Тувад илгээх юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.