Хонконгийн 2.9 сая оршин суугч аюулгүй байдлын тухай хуулийн төслийг дэмжжээ

Хонконгийн 2.9 сая оршин суугч аюулгүй байдлын тухай хуулийн төслийг дэмжжээ

БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг дэмжсэн өргөх бичигт тус бүсийн 2.93 сая орчим оршин суугч гарын үсэг зуржээ. 

Энэхүү баримт бичигт гарын үсэг цуглуулах кампанит ажил найман өдрийн турш үргэлжилсэн бөгөөд уг үйл ажиллагааг зохион байгуулагчид өргөх бичгээ Хонконгийн засаг захиргааны Зохицуулах товчооны дарга Ло Хуининд даваа гарагт хүлээлгэн өгсөн байна.

“Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төсөл Хонконгийн оршин суугчдын хүсэл эрмэлзэлтэй нийцэж байгааг өргөх бичигт гарын үсгээ зурсан хүмүүсийн тоо бүрэн илэрхийлж байна” гэж Ло Хуинин мэдэгджээ.

БНХАУ-ын 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын гуравдугаар чуулганы үеэр Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг боловсруулах тухай тогтоолыг баталсан юм. Уг шийдвэрийн дагуу төв Засгийн газрын үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан газар шаардлагатай тохиолдолд Хонконгт агентлагуудаа байгуулах боломжтой ажээ.

Ло Хуинин цахим сүлжээгээр хуулийн төслийн талаар буруу ташаа мэдээлэл тархаж буйг онцолжээ. “Уг баримт бичиг хүчин төгөлдөр болсон тохиолдолд Хонконгийн оршин суугчид үг хэлэх, хэвлэн мэдээлэх, цуглаан хийх эрх чөлөөгөө алдаж, хилийн чанад руу аялж, гадаадын иргэдтэй оройн хоол идсэн тохиолдолд баривчлагдана” гэх мэт цуурхал гарч буйг тэрбээр тэмдэглээд, ийм заль мэхэнд автахгүй байж, улс төрийн ийм төрлийн хуйвалдааныг эсэргүүцэхийг оршин суугчдадаа уриалжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томиллоо. 2020-06-02

Эрдэмтэд Мексикийн пирамидын үүслийг тайлбарлажээ 2020-06-02

У.Хүрэлсүх: Монгол Улсынхаа төлөө хамтдаа хүчээ нэгтгэе 2020-06-02

Дэлхий дахинд коронавирусний халдварын тархалт ямар байгаа талаар мэдээлэл хүргэе. 2020-06-02

Вашингтон хотод 250 цэрэг байрлуулна 2020-06-02

Хонконгийн 2.9 сая оршин суугч аюулгүй байдлын тухай хуулийн төслийг дэмжжээ 2020-06-02

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 1.5 дахин их байна. 2020-06-02

Такадагава: Анхны шавиа алдсандаа маш их харамсаж байна 2020-06-02

“COVID-19” халдварын тохиолдлын тоо 6 сая 366 мянга давж, эдгэрсэн хүний тоо 2 сая 903 мянгад хүрлээ. 2020-06-02

Нэр дэвшигчдийн талаар худал мэдээлэл тараавал 2-20 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО 2020-06-02

АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нар утсаар ярьжээ 2020-06-02