Нэрт дасгалжуулагч Маирбек Юсупов “Ковид19”-ийн халдвар авчээ
Дэлхий дахинд тархаад буй коронавирусийн хар тахал бөхийн спортод тойрсонгүй. Олимп, дэлхийн аварга А.Садулаев, Ш.Шарифов саяхан халдвар авч эдгэсэн.
Тэгвэл манайхны эчнээ танил, Дагестаны нэрт дасгалжуулагч Маирбек Юсупов коронавирусийн халдвар авсан гэдгийг Казахстаны бөхийн сайтад мэдээлжээ.
Өдгөө 65 настай, ОХУ-ын гавьяат дасгалжуулагч М.Юсупов 1977, 1978 онд ЗХУ-ын аварга болж байсан бөгөөд 2017 оноос хойш Казахстаны шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар ажиллаж байна. Тэрбээр 1985-1988 онд Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.