Олимпын аварга Сехудо холимог тулаанаас зодог тайлав

Олимпын аварга Сехудо холимог тулаанаас зодог тайлав

“Бээжин-2008” олимпын наадмын чөлөөт бөхийн 55 кг-ын жинд аваргалж, тухайн үед томоохон шуугиан тарьж байсан Хенри Сехудо холимог тулаанаас зодог тайллаа.

Мексик гаралтай, америк эр өчигдөр АНУ-ын Флорида мужийн Жексонвилл хотод болсон “UFC 249” тэмцээнд Bantamweight буюу 61.2 кг-ын жинд Доминик Крузтэй хийж аваргын бүсээ хамгаалав. Өдгөө 33 настай Сехудо өрсөлдөгчөө хоёрдугаар үеийн төгсгөлд хүнд цохилтоор буулган авч тулааны дараа зодог тайлахаар болсноо зарлаж холимог тулааныг шимтэн үзэгчдэд гэнэтийн бэлэг барилаа.

Тэрбээр 2018 оны наймдугаар сард “Хүчирхэг хулгана” хочит Деметрус Жонсоныг ялж UFC-гийн 57 кг-ын жингийн аварга болж байв. “Triple C”, “The Messenger” хочит Сехудо 2012 оноос холимог тулаанд шилжиж 16 ялж, хоёр удаа ялагдсан бөгөөд олимпийн алтан медаль хүртэж, UFC-гийн хоёр жингийн аварга болсон анхны тамирчин юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайтай боллоо 2020-06-03

Монголчуудын хамгийн том хүч нь залуус 2020-06-03

"Brent” маркийн нефтийн үнэ 40 ам.доллар давжээ 2020-06-03

Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн замын барилгын ажил эхэллээ 2020-06-03

Жорж Флойдын хэргийг шударгаар шүүхийг шаардсан үг бүхий уриа барьж, Ерөнхийлөгч Доналд Трампыг мөн огцрохыг шаардаж байна. 2020-06-03

Олимпын аварга Сехудо холимог тулаанаас зодог тайлав 2020-06-03

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч тодруулах сунгаанд өрсөлдөж буй Жозеф Байденыг шүүмжилжээ 2020-06-03

Мумбай хотыг хүчтэй шуурга дайран өнгөрөх төлөвтэй байна 2020-06-03

КОВИД-19 | Энэтхэгт “Ремдезивир” эм үр дүнгээ өгч байна 2020-06-03

ХӨСҮТ, Дархан-Уул, ЗӨСҮТ-ийн лабораторид хийсэн 374 шинжилгээний хариу сөрөг гарчээ 2020-06-03

Батлан хамгаалахын яам 1600 орчим цэргийн албан хаагчаа АНУ-ын нийслэл Вашингтон хот орчимд илгээжээ. 2020-06-03