Лондонд өнгөт арьстнуудын эрхийг хамгаалах жагсаал болжээ

Лондонд өнгөт арьстнуудын эрхийг хамгаалах жагсаал болжээ

Лхагва гарагт Их Британийн нийслэл Лондон хотод өнгөт арьстнуудын эрхийг хамгаалах жагсаал болжээ.

Цагдаа нарт саатуулагдсаныхаа дараа амиа алдсан африк гаралтай Америкийн иргэн Жорж Флойдод зориулан зохион байгуулсан уг жагсаалд оролцогчид Их Британийн Ерөнхий сайдын ажлын өргөөний дэргэд зодоон цохион хийхийг оролдсон гэж нүдээр үзсэн хүмүүс мэдээлсэн байна. Жагсагчид Даунинг-стрит дэх Их Британийн Ерөнхий сайдын өргөөний хажуугаар явахдаа хэсэг бүлгээрээ зогсон тус улсад арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэгдэл байсаар байгаад дургүйцлээ илэрхийлж, уриа лоозон хашгирчээ. Зарим жагсагч Ерөнхий сайдын ажлын өргөө рүү дайран орохыг оролдсон боловч хамгаалалтад гарч байсан цагдаа нар тэднийг зогсоосон байна.

Лондоны цагдаагийн газрын эх сурвалжийн мэдээлснээр, жагсагчид цагдаагийн ажилтнуудын нэгийг зодсон байна. Дараа нь жагсагчид парламентын талбайд цуглаж, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн уриа лоозон хашгирч, цагдаа нар руу хуванцар сав шиджээ.

Харин Скотленд-Ярдын орлогч дарга Алекс Маррей мэдэгдэхдээ, Лондоны жагсаал тайван болсон гэсэн байна. Цагдаагийнхан мөн жагсаалд оролцогчдод тайван жагссанд талархлаа илэрхийлжээ. Ерөнхий сайдын өргөөний дэргэд болсон мөргөлдөөний талаар албан ёсоор ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.