"Ковид-19"-ийн эргэн тойронд: Тандалт, судалгааны тойм-19

"Ковид-19"-ийн эргэн тойронд: Тандалт, судалгааны тойм-19

"Ковид-19"-ийн эргэн тойронд: Тандалт, судалгааны тойм-19

1. Чикаго хотын Нордвестерн их сургуулийн судалгаагаар коронавируст халдвараар өвдсөн 16 эхийн ихсэнд тромб (цусан бүлэн) үүссэнийг илрүүлжээ. Иймд судлаачид КОВИД-19-тэй эмэгтэйн жирэмсний хяналтыг сайжруулахыг зөвлөжээ.

2. Ухань хотын эрдэмтдийн судалгаагаар залуу хүмүүст коронавирусийн эмнэлзүйн шинж тэмдэг бүдэг балархай, элэг уушгиний эсийн гэмтэл бага байгааг тогтоожээ.

3. Америк болон Канадын хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн коронавируст халдвартай 48 хүүхдийн (4-16 насны) 83% хавсарсан буюу архаг хууч өвчтэй, 38% амьсгалын аппаратад, 23% нь 2 ба түүнээс олон эрхтний дутагдалд оржээ. Харин тэдний эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн хугацаа 3-9 хоног байжээ. Хүүхэд хавсарсан өвчтэй байх нь коронавируст халдварын үед анхаарах чухал хүчин зүйл гэж судлаачид үзжээ.

4. Италийн Бергамо хотын эмч нар коронавируст халдвартай хүүхдүүдийн дундах Кавасаки төст өвчнийг өмнө нь энэ өвчнөөр өвдсөн хүүхдүүдтэй харьцуулжээ. Ингэхэд коронавируст халдвар авсан кавасаки төст өвчтэй хүүхдүүдэд зүрхний үнхэлцэг хальсны үрэвсэл болон зүрхний булчингийн эмгэг, залгиур эсийн (макрофаг) идэвхжлийн хам шинж өндөр хувьтай бүртгэгджээ. Энэ нь судасны бүлэн болон үрэвслийн шинж тэмдэг давамгайлж байгаагийн илрэл гэжээ.

5. ОХУ-д коронавируст халдварын эсрэг “Афифавир” эмийг дотооддоо хангасны дараа экспортлохоор төлөвлөж байгаа талаар тус улсын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн К.Дмитриев мэдээлэв. Уг эм томуугийн хүндрэлийн үед хэрэглэгдэж байсан “Фавипиравир” эмэнд суурилсан бөгөөд 3-р шатны клиник туршилтаар гаж нөлөө илрээгүй тул аюулгүй хэмээн үзжээ.

6. Харвардын Анагаах ухааны сургуулийн Дерматологийн тэнхимийн судалгааны баг Ковид-19-өөр хөнгөн хэлбэрээр өвдсөн залуучуудад хөл, гарын хурууны хэсгээр арьсны эмгэг (COVID Toes) илэрч буй талаарх судалгааны дүнг нийтэлжээ. Судалгаанд хамруулсан 505 өвчтнөөс 63 хувьд нь /17-38 нас/ арьсны эмгэг 14 хоногийн турш илэрсэн байна. Иймд судалгааны баг залуучуудад хандан гар болон хөлний арьсаа ажиглан, өнгө нь хөхөрч хувирах, арьсны эмгэгийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлах, Ковид-19-ийн шинжилгээ өгөхийг зөвлөжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ФАТФ-аас өгсөн 6 ажлын даалгаврын 3 ажлын биелэлтийг ТЕГ хариуцан тайлагналаа 2020-06-07

Энэтхэг халдварын тархалт хамгийн өндөр таван улсын нэг боллоо 2020-06-07

“Ковид-19” цар тахлын үед арилжааны банкуудад хэрэгжүүлэх зарим үйл ажиллагааны тухай хуулийн тайлбар 2020-06-07

Б.Одонтунгалаг: “Нягтлах тусам аюулгүй” санхүүгийн луйвраас урьдчилан сэргийлэх аяныг зохион байгуулж байна 2020-06-07

Өдөртөө үүлэрхэг бага зэргийн аадар бороо орно. 2020-06-07

"Ковид-19"-ийн эргэн тойронд: Тандалт, судалгааны тойм-19 2020-06-07

Нью-Йоркт африк гаралтай америкчуудыг дэмжих жагсаалд эмч нар нэгдэв 2020-06-07

"ОПЕК+" олборлолтыг 9.7 сая торхоор бууруулах хугацааг сунгав 2020-06-07

Австралиас иргэдээ авчрах хөлөг маргааш 20:00 цагт газардана 2020-06-07

Малайзад манай хоёр иргэн хүний наймааны хохирогч болжээ 2020-06-07

Гал сөнөөгчид 11 хүнийг галын аюулаас аварчээ 2020-06-07