Таван хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Таван хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр /2020.06.08/ шинжилгээнд хамрагдсан иргэдээс коронавирус илрээгүй. Өнөөдөр 10 хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжсэн. Үүний тав нь цэргийн сургуулийн оуютан байна. Өнөөдөр тэднээс сорьц цуглуулах ажил эхэлсэн. Монгол Улсад батлагдсан тохиолдол 194, эдгэрсэн тохиолдол 85 боллоо. Өглөө Сидней-Улаанбаатар нислэгээр 262 иргэн ирсэн. Үүнээс хоёр зорчигч сэжигтэй иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Мөн 20 минутад эсрэг бие илрүүлдэг оношлуурыг "Ситунари" компани ХӨСҮТ-д гардуулж өглөө" гэв. ОХУ-аас Монгол руу орж ирсэн ачаа тээврийн жолоочоос коронавирусний халдвар бүртгэгдсэн хоёр тохиолдол нь энэ юм. Эдгээр жолоочийг олон улсад мөрдөж байгаа дүрэм, журмын дагуу дотооддоо эмчилнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.