Эргэн төлөлт нь хүндрэлд орсон 37 мянга гаруй зээлд бүтцийн өөрчлөлт хийгджээ

Эргэн төлөлт нь хүндрэлд орсон 37 мянга гаруй зээлд бүтцийн өөрчлөлт хийгджээ

Коронавируснээс үүдэлтэй шокийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахын тулд Төв банк бодлогын бүх арга хэрэгслээ ашиглаж байна гэсэн мэдээллийг өгч байгаа. Тэгвэл авч хэрэгжүүлж буй шийдвэр, арга хэмжээнүүдийн эерэг нөлөө эдийн засагт хэрхэн тусгалаа олж, иргэд аж ахуйн нэгжүүдэд нөлөөлж байна вэ. Зээл, хүүнд нөлөөтэй байж чадсан уу гэдэгт дараах мэдээллийг өгч байна. Онцгой үеийн шийдвэрүүд, ялангуяа зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, зээлд бүтцийн өөрчлөлт хийх боломжийг нээсэн шийдвэрүүдийн нөлөө шууд илэрч байгаа. Тухайлбал, банкууд 500 тэрбум орчим төгрөгийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэлээ. Мөн коронавирусний  нөлөөгөөр эргэн төлөлт нь хүндрэлд орсон 37 мянга гаруй зээлд бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Хүндрэлийн энэ үед банкны систем тогтвортой байж, санхүүгийн зуучлалаа хэвийн үргэлжлүүлж байгаа нь маш чухал юм. Банкууд өнгөрсөн дөрөвдүгээр сард 1.5 их наяд төгрөгийн зээлийг эдийн засагт нийлүүлснээс 690 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжүүдэд олгож, бизнесийн зээл жилийн 3.3 хувийн өсөлттэй байв. Хүүний хувьд, өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн эдийн засгийг сэргээх, тогтворжуулах цогц арга хэмжээ, Зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлсний үр дүнд хүү 2019 оны эцэст 16.9 хувь болж, 2011 оноос хойших хамгийн доод түвшинд хүрч буураад байсан. Төгрөгийн зээлийн хүү эдийн засагт эрсдэл нэмэгдсэн сүүлийн саруудад ч 16 хувь орчимд хадгалагдахын зэрэгцээ буурах хандлага нь үргэлжилж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өвчлөлттэй холбоотойгоор Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалтад нэлээдгүй өөрчлөлт ороод байна. 2020-06-10

Европын орнууд авлигаас урьдчилан сэргийлэхийн тулд илүү ихийг хийх шаардлагатай... 2020-06-10

Биткойны АТМ-ууд чанга зохицуулалттай болно 2020-06-10

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 46 гомдлыг шалгав 2020-06-10

Крио-ЭМ буюу уургийн судалгаанд гарсан “хувьсгал” 2020-06-10

Эргэн төлөлт нь хүндрэлд орсон 37 мянга гаруй зээлд бүтцийн өөрчлөлт хийгджээ 2020-06-10

Бразилд халдварын улмаас нас барсан хүний тоо дахин мянга давжээ 2020-06-10

ӨНГӨРСӨН ЖИЛИЙН МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛАХАД ҮХРИЙН МАХ 3000-5000 ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ 2020-06-10

Төмөр замын тээврийн орлого өмнөх сараас 6.4 хувиар ӨСЛӨӨ 2020-06-10

10 хүн эдгэрч, 10 төрийн албан хаагч орон сууцанд орох батламжаа гардан авлаа 2020-06-10

Монгол Улсын заан Д.Барамсай агсны гэрэлт хөшөө сүндэрлэнэ 2020-06-10