Монгол Улс “Экспортлогчдын өдөр”-тэй болов

Монгол Улс “Экспортлогчдын өдөр”-тэй болов

Монгол Улсын Засгийн газраас экспортыг дэмжих, ялангуяа уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэмжээг нэмэгдүүлэх талаар онцгой анхаарал хандуулж, шат дараалсан бодлого, зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаатай холбогдуулан уг шийдвэрийг гаргажээ.

Тухайлбал, Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар “Журам батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Түүхэн үйл явдал, тэмдэглэлт өдрийн жагсаалт”-ын хоёр дахь хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулж “Экспортлогчдын тэмдэглэлт өдөр”-тэй болсон байна.

Ийнхүү экспортлогчид маань жил бүрийн арванхоёрдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагт өөрсдийн ажил мэргэжлийн тэмдэглэлт өдөртэй болж, ололт, амжилт, үр дүнгээ дүгнэн хэлэлцэж, цаашдын зорилго, зорилтоо тодорхойлж байх боломжтой боллоо.

Экспортлогчдын тэмдэглэлт өдөртэй болсноор үйлдвэрлэгчид, экспортлогчид үүний дотор уул уурхайн бус экспортлогчид нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, загвар хийц, чанарыг сайжруулах, зах зээлээ өргөжүүлэн хөгжүүлэх, төрөлжүүлэх, шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх, ажлын байр нэмэгдүүлэхэд бодит ахиц, дэвшил гарна хэмээн үзжээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.