БНСУ-Д ШИНЭ КОРОНАВИРУСЫН 3 ДАХ ТОХИОЛДОЛ ИЛРЭВ

БНСУ-Д ШИНЭ КОРОНАВИРУСЫН 3 ДАХ ТОХИОЛДОЛ ИЛРЭВ

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвөөс ирүүлсэн мэдээллээр энэ сарын 26-ны 11:00 цагийн байдлаар тус улсад шинэ короновирусийн халдварын гурав дахь тохиолдол илэрсэн болохыг албан ёсоор мэдэгдлээ. 

Тодруулбал, БНСУ-ын иргэн /55 настай, эрэгтэй/ БНХАУ-ын Ухань хотод оршин суудаг байсан бөгөөд энэ сарын 20-ны өдөр нутаг буцаж иржээ. Тэрбээр энэ сарын 22-ны өдрөөс эхлэн өндөр халуурч, 25-ны өдөр Халдварт өвчин судлалын төвийн шуурхай мэдээллийн 1339 утсанд биеийн байдлын талаар мэдээлэл өгсөн байна.

Түүнийг БНСУ-ын Гёнги мужийн Мёнжи их сургуулийн эмнэлэгт тусгаарлаж, анхан шатны үзлэгээр шинэ короновирусийн халдвар болохыг тогтоосон байна. Одоогийн байдлаар БНХАУ-аас БНСУ-д ирсэн өндөр халуунтай, ханиалгах, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн 48 иргэнийг эмнэлгийн хяналтад байлгаж байгаагаас 47 иргэний шинэ короновирусийн шинжилгээ сөрөг гарч, нэг иргэний шинжилгээний хариу хүлээгдэж байна гэж  

Солонгос улс дахь Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.