Сөүлд болон орон нутагт халдвар тээгчийн тоо нэмэгдэж эхэллээ
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол гуравдугаар сарын 29-ний 00:00 цагийн байдлаар 105-аар нэмэгдэж нийт 9583-д хүрсэн байна.
Шинээр Сөүл хотод 20, Бусан хотод гурав, Дэгү хотод 23, Инчон хотод долоо, Дэжөн хотод гурав, Сэжөн хотод хоёр, Кёнги мужид 15, Канвон мужид хоёр, Өмнөд Чүнчон мужид нэг, Умард Чолла мужид хоёр, Өмнөд Чолла мужид нэг, Умард Гёнсан мужид хоёр, Өмнөд Гёнсан мужид гурав, хилийн хорио цээрийн бүсээс 21 тохиолдол нэмж илэрсэн байна.
Одоогийн байдлаар 394141 (+6216) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 369530 (+7647) иргэний хариу сөрөг гарч, 15028 (-1536) иргэний хариу хүлээгдэж байна. Нийт 5033 (+222) иргэн бүрэн эдгэрсэн бол 152 (+8) иргэн нас барсан. Одоогоор 4398 (-125) иргэн тусгаарлагдсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.