БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.05.12.

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.05.12.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 5 дугаар сарын 12-ны 00.00 цагийн байдлаар 27-оор нэмэгдэж нийт 10936-д хүрэв. Шинээр илэрсэн 27 тохиолдлын 5 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 9670 (+38) иргэн эдгэрсэн бол 258 (+2) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 680890 (+12398) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 653624 (+6963) иргэний хариу сөрөг гарч, 16330 (+5408) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 1008 (-13) иргэн байна.
https://www.cdc.go.kr/board/board.es…

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.