Нарны агаар мандал дахь плазмын судал хэрхэн харагддагийг үзүүлжээ

Нарны агаар мандал дахь плазмын судал хэрхэн харагддагийг үзүүлжээ

Нарны агаар мандал дахь халуун плазмын нимгэн судлууд хэрхэн харагддагийг АНУ-ын агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /NASA/ үзүүлжээ.

“Одон орон судлаачид нарны титмийн маш халуун гадна давхарга хамгийн ойроос хэрхэн харагддагийг үзүүллээ. Үүнээс гадна, эрдэмтэд урьд өмнө нь хоосон эсвэл харанхуй гэж тооцогддог байсан хэсгээс үл мэдэгдэх бүтцүүдийг олж илрүүлжээ” гэж “ScienceAlert” сэтгүүлд гарсан мэдээлэлд дурдсан байна.

Өндөр нарийвчлалтай зургаас дотор нь халуун плазм урсаж байдаг, 500 хүртэл км-ын өргөнтэй соронзон судлуудыг харж болно.

Зургийг 2018 онд NASA-гийн “High Resolution Coronal Image” огторгуйн дурангийн тусламжтайгаар авчээ. Энэхүү дуран нь наран дээрх 70 орчим км хэмжээтэй эсвэл нийт хэмжээнийх нь 0.01 хувьтай тэнцэх хэмжээтэй объектуудыг бүртгэж чаддаг аж.

Одон орон судлаачид саяхан нээсэн плазмын судлууд болон тэдгээр нь ямар үүрэгтэйг илүү сайн олж мэдэхийн тулд илүү өргөн судалгаа хийх шаардлагатай байгааг тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ, эдгээр хосгүй зургийг "урагшлах том алхам" хэмээн нэрлэж болно гэж эрдэмтэд үзэж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.