Солонгосын тухай ерөнхий мэдээлэл
БАЙГАЛЬ, ГАЗАР ЗҮЙ
БНСУ нь Жэжу арлыг оруулаад Солонгосын хагас арлын өмнөд хэсэгт оршдог. Нутаг дэвсгэрийн ихэнх хэсгийг мөн л уулархаг район эзэлдэг. Нийслэл Сөүл далайн баруун хөвөөнд байрлана. Томоохон хот болох Инчон, Тэгү, Тэргүүлэх боомт Бусан нь зүүн өмнөд хэсэгт бий. Өмнөд Солонгосын хамгийн том арал Жэжу дээр Солонгос Халласан хэмээх 1950м өндөр өргөгдсөн уул байдаг. Газар нутгийн 80% нь уулархаг, 2/3 хувь нь ой модтой. Тэгш газартай ба баруун эргийн дагуу болон урд зүгт хүн ам шигүү суурьшина.
УЛСЫН ДАЛБАА ( Taegeukgi )
БНСУ-ын төрийн далбаа 1950 оноос эхлэн албан ёсоор хэрэглэгдэх болсон. Төрийн далбааны цагаан дэвсгэр нь Энх тайвныг бэлэгддэг. Дэвсгэрийн дунд байрлах арга билэг буюу (Инь Ян) нь байгалийн их хүчийг илэрхийлдэг бөгөөд түүнийг хүрээлсэн дөрвөн тод хар өнгийн дүрс болох (Гон Гун Гам Ри) нь жилийн дөрвөн улирал, дөрвөн зүг, нар сар, газар тэнгэрийг тус тус бэлгэддэг. Төрийн далбааны цагаан дэвсгэр нь гэрэл гэгээ, цэвэр ариун байдал ба үргэлжийн энх тайван болон Солонгос үндэстний онцлог шинж гэх мэт зүйлсийг агуулсан байдаг. Дэвсгэрийн дунд байрлах арга билиг нь Инь (хөх өнгө), болон Ян(улаан өнгө)-ын зохицлыг бэлгэддэг. Гон-тэнгэр, Гун-газар, Гам- ус, Ри- галыг илэрхийлдэг. БНCУ-ын далбаа нь үргэлжийн хийж бүтээж мандан бадрах хүсэл тэмүүлэлтэй Солонгос үндэстэний илэрхийлэл юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.