Явган зорчигч зам, тээврийн осолд ихээр өртөж байна
Өнгөрсөн өдрүүдэд /2020.01.06-10/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 876 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 689-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтэж бэртсэний нэг нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл,
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр -9
- Онхолдох хэлбэрээр-1
- Үл хөдлөх зүйл мөргөх-1
- Мөргөлдөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.
Он гарсаар зам тээврийн ослын тоон мэдээ долоо хоног бүр буурсан үзүүлэлттэй байгаа ч явган зорчигч нар зам тээврийн осолд өртөх нь их байна. Авто замын гадаргуу хэсэгт халтиргаа гулгаа үүссэн байгаа тул жолооч нар зогсоох боломжтой хурдыг сонгон замын хөдөлгөөнд оролцох, явган зорчигчид гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч өөрийн аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.