“Ёнсэ” Их сургуулийн дэргэдэх “Северанс” Нэгдсэн эмнэлэг

“Ёнсэ” Их сургуулийн дэргэдэх “Северанс” Нэгдсэн эмнэлэг

“Ёнсэ” Их сургуулийн дэргэдэх “Северанс” Нэгдсэн эмнэлэг : 

БНСУ-ын хамгийн эртний, Хамгийн анх орчин үеийн Европ анагаах ухааны суурийг тавьсан эмнэлэг бол “Северанс” нэгдсэн эмнэлэг юм. “Северанс” Нэгдсэн эмнэлгийг Солонгос улсад орчин үеийн анагаах ухааныг үндэслэгч “Кванг Хён Вон” болон АНУ-ын иргэн номлогч доктор “Horace N. Allen” нар хамтран 1885 онд байгуулсан ба сүүлийн 130 жилийн турш ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн юм.

Одоогийн байдлаар 3,700н ортой 2,000 орчим эмч, сувилагч болон эмнэлгийн бусад мэргэжилтэн 5000, Нийт 7,000 гариу хүн ажилладаг бөгөөд жилд дунджаар 3сая орчим хүн амбулаториор үйлчлүүлдэг дэлхийн хэмжээний томоохон эмнэлэг юм.

Мөн жилд дунджаар 1сая орчин хүн хэвтэн эмчлүүлдэг бөгөөд нийт 462,840мкв талбай бүхий эмнэлгийн барилга байгууламжтай байна.  

Тус эмнэлэг нь төв нэгдсэн эмнэлгээс гадна 2 салбар нэгдсэн эмнэлэг байдаг.

- “Шинчун Сэбиранс” буюу Соүл хот дахь төв эмнэлэг  

- “Каннам Сэбиранс” буюу Каннам дүүргийн салбар эмнэлэг

- “Юун-Ин Сэбиранс” буюу Юун-Ин хотын салбар эмнэлэг

Төв нэгдсэн эмнэлэг буюу “Ёнсэ” Их сургуулийн дэргэдэх “Шинчун Северанс” эмнэлэг нь бүрэлдхүүн 6н эмнэлэг, нарийн мэргэжлийн 37н тасаг, тусгай нарийн мэргэжлийн 22 төвтэй үйл ажиллагаа явуулж байна.

Бүрэлдэхүүн эмнэлгүүд :

- Нөхөн сэргээх эмнэлэг

- Зүрх судасны эмнэлэг

- Нүдний эмнэлэг

- Хүүхдийн эмнэлэг

- Хорт хавдрын эмнэлэг

- Шүдний эмнэлэг

Тус эмнэлгийн бүрэлдэхүүнд Анагаах ухааны номын сан, Анагаах ухааны судалгааны төв, эмнэлгийн технологи, чанарын үнэлгээний төв, олон талт дуран судлалын төв, клиник туршилтын төв, төрөл бүрийн судалгааны хүрээлэнгүүд багтдаг.

 

Веб сайт : www.sev.iseverance.com

Хаяг : 50-1, Yonsei-ru, Seodaemun-gu, Seoul 03722, South Korea(Yonsei University Health Center)

Утас : +82-1599-1004, +82-2-2228-1004

Ажлын цаг : 9:30 - 17:30
(Ажлын өдрүүдээр)
9:30 - 24:30 (Бямба гарагт)
 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.