Элэгний “В” вирүсээс хамгаалцгаая
Сүүлийн үед нийгмийг хүчтэй донсолгож байгаа мэдээллийн нэг бол яах аргагүй сагсан бөмбөгийн лигийн тамирчин О.Дөлгөөнд тохиолдсон явдал билээ. Дөлгөөн нь АНУ-д очоод удаагүй байх үедээ бие нь муудаж элэгний дутагдалд орон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Элэг хэмээх эрхтэн нь өөрөө нууцлаг үе ихтэй бөгөөд гэнэт хүндрэх, В, С вирүс мэдэгдэхгүйгээр идэвхжиж бусад эд эрхтэнг гэмтээдэг аюултай аж. Иймээс иргэн бүр элэгний В вирүсээс өөрсдийгөө хамгаалах боломжтой.В вирүсээс хамгаалахын тулд вирүсийн эсрэг вакцин хийлгэх хэрэгтэй. Вакциныг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сайн дурын дархлаажуулалтын тасагт нэг удаагийн тарилгыг 5000 төгрөгөөр хийлгэх бөгөөд нийт гурван удаа хийлгэх ёстой аж. Мөн эхний тарилга хийлгээд сарын дараа 2 дахийг, зургаан сарын дараа 3 дахийг хийлгэснээр В вирүсээс үүдэлтэй өвчлөлөөс 10-15 жилийн турш хамгаалж чадах гэнэ. Вакциныг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Дархлаажуулалтын тасаг ажлын өдрүүдийн 08.00-15.00 цаг хүртэл хийх юм байна. Хамгийн гол нь та вакцин хийлгэхээс өмнө В, С вирүстэй эсэх шинжилгээг заавал хийлгэж эмчдээ үзүүлэх хэрэгтэй.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.