КОВИД-19: Бие тавгүйрхсэн тохиолдолд ДАГАХ ЗӨВЛӨГӨӨ
Коронавирусний халдвар гэж юу вэ? Халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах гэдэг асуулт иргэн бүрт чухал бөгөөд зайлшгүй мэдэж байх ёстой нөхцөл байдал дунд бид байна.
Иймд Эрүүл мэндийн яамнаас өгч буй мэдээлэл, зөвлөмжийг сайтар дагахыг уриалж байна.
Коронавируст халдвар (COVID-19) гэж юу вэ?
- Амьтнаас хүнд халдварласан 7 дахь төрлийн шинэ коронавирусээр үүсгэгдсэн амьсгалын замын халдварт өвчин.
Халдвар хэрхэн дамждаг вэ?
- Халдвартай хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар
- Бохир гар, эд зүйлсээр дамжих замаар
- Ямар шинж тэмдэг илрэх вэ?
- Халуурах – 88%
- Хуурай ханиалгах – 68%
- Ядарч сульдах – 38%
- Цэр гарах – 33%
- Амьсгал давчдах – 19%
- Булчин өвдөх – 15%
- Хоолой өвдөх – 14%
- Толгой өвдөх – 14%
- Бөөлжих-5%
- Хамар битүүрэх-5%
- Гүйлгэх-4%
Нус гоожих нь өвчний шинж тэмдэг биш гэж үзэж байна.
Хэн илүү өвчилж байна вэ?
Бүх насны хүн өвчилж байна. Өндөр настан, архаг хууч өвчтэй ялангуяа зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихэсдэг хүмүүс хүндрэх тохиолдол их байна.
Ямар хүн өөрийгөө гэртээ хэрхэн тусгаарлах вэ?
1. Гадаад улс оронд зорчоод ирсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарлан ажиглана.
2. Халдварын сэжигтэй хүний шинжилгээний хариу гарах хүртэл гэр бүлийн гишүүд мөн өөрсдийгөө тусгаарлана. Үүнд:
- Гэрээсээ гарахгүй байх
- Гэртээ зочин урихгүй байх
- Аль болох тус тусдаа байх
- Амны хаалт зүүх
- Гараа сайтар савандаж угаах
- Хүн бүр тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэх
- Гэр орноо агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
- Шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэх
- Сайн унтаж амрах
- Тайван стрессгүй байх
- Өдөрт 2 удаа биеийн халуунаа хэмжих
- Дасгал хөдөлгөөн хийж, биеэ чийрэгжүүлэх
Бие тавгүйрхсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагын ХӨСҮТ-100, 8008-6829, ЗӨСҮТ-7028-4393, 103, СЭМҮТ-1800-2000, ЭМЯ-11-323002 утсаар холбогдож, зөвлөгөө авах
Архаг хууч өвчтэй хүмүүс, ахмад настай хүмүүс бие тавгүйрхвэл Яаралтай тусламжийн төв – 103, СЭМҮТ – 1800-2000 утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандах хэрэгтэйг зөвлөж байна.
Коронавируст халдвар (COVID-19)-ыг яаж эмчилж байна вэ?
Коронавируст халдвар (COVID-19)-аар өвчилсөн хүмүүст одоогоор шинж тэмдгийн эмчилгээ хийж байна. Дэлхийн улс орнуудын эрдэмтэн судлаачид уг өвчний эсрэг вакцин болон эмчилгээ гарган авахаар ажиллаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 12-18 сарын дараа вакцин бэлэн болно гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгч байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.