Коронавирусний халдвар авсан хүмүүс МОГОЙН ТОС хэрэглэж болохгүй
МЭДЭЭЛЛИЙН ЦАР ТАХАЛТАЙ ХЭРХЭН ТЭМЦЭХ ВЭ?
Цар тахалтай зэрэгцээд дэлхий даяар хуурамч мэдээллийн давалгаа түрж, энэ үзэгдлийг “Infodemic” буюу “Мэдээллийн цар тахал” хэмээн нэрлэх боллоо. Д
элхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас хуурамч мэдээлэл вируснээс хурдацтай тархаж, илүү их аюул учруулж буйг анхааруулж байна.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Дэлхий даяар айж түгшсэн хүмүүс дүүрэн байна. Шинжлэх ухаанд суурилсан баримт мэдээллийг хазайлгаж, албаар үл ойшоохгүй байх хандлага нь олон хүний амь насыг эрсдэлд хүргэх хор болж буй” гэж мэдэгдлээ.
Тэрбээр цар тахал, түүнийг дагалдан тархаж буй хуурамч мэдээллийн аюулыг дарахад шинжлэх ухаан ба эв нэгдлийн чухлыг онцлон тэмдэглэв.
Хуурамч мэдээллийн дотор Ковид-19 туссан хүмүүс өөрсдийгөө эмчлэх талаарх аюултай, эрүүл мэндэд хор хөнөөлтэй эмчилгээний аргууд, түүний дотор могойн тосны талаарх мэдээллийн талаар анхаарууллаа. Гутерриш юун түрүүнд шинжлэх ухаанд итгэхийн чухлыг цохон тэмдэглээд, сошиал медиа болон бусад хэвлэлээр тархаж буй хуурамч мэдээг илрүүлж буй сэтгүүлчид, баримт нягтлагчдад талархаж буйгаа илэрхийлэв.
Эх сурвалж: Шадар сайдын хэвлэл мэдээллийн алба
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.