32 нас хүрсэн Аделийн Амьдралын дүрэм
Өнөөдөр Их Британийн дуучин Адель 32 нас хүрч байна. Тэр 15 Грэмми шагналтай, “Оны шилдэг цомог”, “Оны шилдэг бичлэг”, “Оны шилдэг дуу” шагналд хоёр удаа түрүүлсэн анхны дуучин. Түүний “Skyfall” дуу “Оскар”, “Алтан бөмбөрцөг” шагнал авсан юм.
Ингээд түүний төрсөн өдөрт зориулан, амьдралын дүрмийг нь танилцуулж байна. “Дараа нь ичихээр зүйл олон удаа хийж байлаа. Надад үдэшлэг дээр байгаа мэт амьдрах таалагддаг. Дунд сургуульд би ангийнхаа алиалагч нь байсан”
“Миний замнал амьдрал минь биш. Гэртээ харихад алдар нэр хүнд минь хаалганы цаана үлддэг”
“Хайртай нөхөр, таван хүү бол миний амьдралын мөрөөдөл. Охидын зан ааш хэцүүг би өөрөө мэддэг болохоор..."
“Хайр дурлал бол хэн нэгний хараат болно гэсэн үг. Би хүнд хайрлагдах дуртай. Энэ бол миний хамгийн дуртай зүйл юм”
“Хуучин найз залуучуудаа бүгдийг нь ямар ч эргэлзээгүй алахад бэлэн”
“Би хэнээс ч айдаггүй. Зөвхөн өөрөөсөө л айдаг”
“Папарацциг үзэн яддаг. Тэд хаа сайгүй бий. Нэг удаа манай байрын гадаа тэд цуглахаар нь би хөөлөө. Тэгсэн тэд над дээр биш манай гудамжинд амьдардаг Эль Макферсоны зургийг авах гэж ирсэн байсан”
“Би хоол идэх дуртай, спортоор хичээллэх дургүй. Би дуучин хүн. 1000 кг жинтэй, сайн дуулдаг байсан нь Николь Ричи шиг туранхай, муу дуутай байснаас дээр.Хэрэв би хэн нэгэнд таалагддаггүй бол тэр нь миний асуудал биш”
“Ээж байх маш хэцүү. Хүнд хөдөлмөр. Ээж нар энэ цаг үеийн баатрууд юм. Тэд хүүхдийнхээ мянга түмэн асуултад хариулангаа бүхнийг амжуулж чадна.Гэхдээ би хүүхэдтэйдээ баярладаг. Хүүхэд төрүүлснийхээ дараа би өөрийгөө залуу, сайхан гэж жинхэнэ утгаар нь мэдэрсэн”
“Би нэр алдар, замналынхаа төлөө гэр бүлээ хаядаг эмэгтэй биш. Миний дуу сая сая хүнийг баярлуулдаг гэдгийг би мэддэг. Хүүхдийнхээ ачаар би хэд хэдэн гайхамшигтай дуу бичиж чадсан”
“Надаас хүмүүс Холливудын модель шиг болохыг яагаад хүсдэггүй юм бэ” гэж асуудаг. Яагаад гэвэл би өөрийнхөө нүд, уруулд дуртай. Давхар эрүү минь таалагддаггүй ч өөрийгөө зовоох хэмжээнд биш. Тэгшхэн сайхан биетэй байсан ч хүмүүс өөлөх юм заавал олдог. Амжилт олохын тулд туранхай, гоолиг байх ёстой гэсэн онолыг няцаасан хүн бол би”
“Алдар хүндээс айдаг. Бөөн хүн, папараццигаас би айдаг. Би алдартны амьдралд дургүй. Би хүмүүст дуу хөгжим бэлэглэх л дуртай. Надад ухаалаг фэнүүд хайрласан хувь заяандаа баярлалаа”
“Аз жаргалтай байхдаа би дуу зохиодоггүй. Дурлаад аз жаргалтай инээж байхад дуу бичих цаг гардаггүй”
“Би хөгжилтэй, эелдэг, бага зэрэг залхуу. Гэрээ цэвэрлэж, тухлаг суух дуртай. Гэхдээ үдэшлэг, хүлээн авалтад орж, хөгжилдөх дуртай. Би хар тамхи хэрэглэж байгаагүй, хэзээ ч хэрэглэхгүй. Би хэрүүл шуугианаар биш дуу хөгжмөөрөө алдарших хүсэлтэй”
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.