БНСУ-ын ХАМГИЙН ШИЛДЭГ их сургууль/2019он/, "Курёо" их сургууль

БНСУ-ын ХАМГИЙН ШИЛДЭГ их сургууль/2019он/, "Курёо" их сургууль

Өнөө үед хүүхэд залуус зөвхөн  Европ, Америк зэрэг барууны хүчирхэг орнуудад  л дэлхийн стандартад нийцсэн дээд боловсрол эзэмшиж болно гэдэг ойлголтоос татгалзах болоод байна. 

Ялангуяа Ази тивийн хүүхэд залуус Азидаа чанартай боловсрол эзэмших боломжтой болсон бөгөөд сүүлийн жилүүдэд Азийн улс
орнуудын боловсролын чанар эрс өсөөд байна. 
 
Үүний нэгэн тод жишээ бол дэлхийд эдийн засгаараа 13-т, Азид 6-т бичигдэж буй Өмнөд Солонгос улс юм. БНСУ өөрийн улс орны боловсролын чанарыг “дэлхийн” түвшинд хүргэх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд боловсролын салбарт зарцуулах төсвөө жил бүр тогтмол нэмэгдүүлсээр байна.
БНСУ-ын засгийн газар нь 2004онд арван жилийн дотор өөрсдийн дотоодийн их дээд сургуулиудад 100,000 гадаад оюутан суралцуулах зорилт тавин ажилласан бөгөөд 2019 оны байдлаар 182 орны 100,000 гаруй оюутан суралцаж байна. 
Тэдгээр гадаад оюутнуудын дийлэнх нь БНХАУ, Вьетнам, Индонез, Орос болон Монгол улсаас ирдэг ба энэхүү үзүүлэлт нь Европ, Америк зэрэг орнуудтай харьцуулахад харьцангуй бага хэдий ч Ази тивдээ маш өндөр үзүүлэлт аж. 
 
Өмнөд Солонгосын их дээд сургуулиуд сүүлийн жилүүдэд Азийн
төдийгүй, дэлхийн шилдэг их дээд сургуулиудын тоонд маш дээгүүр үзүүлэлттэй болсон юм. Жишээлбэл, жил бүр уламжлал болгон гаргадаг “Дэлхийн шилдэг их дээд сургуулиуд”-ын жагсаалтанд 2016 оны байдлаар “Сөүлийн үндэсний их сургууль” 35 дугаар байранд жагссан бөгөөд Азидаа 10 дугаар байранд бичигджээ. Үүнээс гадна "KAIST", "Пухан" Шинжлэх ухаан технологийн их сургууль болон ‘Korea’ их сургуулиуд дэлхийд топ 100-д багтаж байгаа юм.
 
БНСУ-ын нийслэл "Соүль" хотод 2019оны байдлаар үйл ажиллагаа явуулж буй их дээд сургуулиудын элсэлтэнд бүртгүүлэгчдийн тоо болон элсэлтийн сонгон шалгаруулалтын өрсөлдөөн зэргийг харгалзан үзэж "Рейтинг"-ийг тогтоосон байна. 
Энэхүү шалгаруулалтын дүнд өндөр оноо авч хамгийн өндөр "Ретинг"-тэй сургуулиар шалгарсан 12 их сургуулийг цувралаар танилцуулж байна. 
 
"Курёо" Их сургууль (Korean University) : 

Энэхүү сургууль нь бусад их сургуулиудтай нь харьцуулахад маш алдартай бөгөөд олон түмний дунд боловсорлын чанар сайн хэмээн алдаршжээ. 

Сургуулийн цар хүрээ нь маш өргөн, 16 салбар сургууль, 81 тэнхимтэй ажээ. 2005 оны 5-р сарын 5-нд "Кorea" Их Сургууль нь 100 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлжээ. 


Дэлхийн шилдэг их сургуулиудын 2016-2017оны жагсаалтанд 98 дугаар байранд орсон бөгөөд Азидаа 16-д жагсдаг. Улс төр, эдийн засаг, химийн инженерчлэл болон олон улсын харилцааны хөтөлбөрүүд нь дэлхийн топ 50-д багтдаг бөгөөд 245 байгууллагатай хамтын ажиллагаатай гэнэ шүү. 

Өмнөд Солонгосын салбар салбартаа манлайлагч маш олон алдартай эрхэмүүд "Korea" Их Сургуулийг төгссөн байдаг бөгөөд үүний дотор Өмнөд Солонгосын 10 дахь ерөнхийлөгч "И Мён Баг" (Lee Myung Bak), 34 дэх Соүл хотын захирагч "У Сэ Хүн"(Оh Sehoon) нар багтдаг байна.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.