Уханьд илэрсэн халдварын шинж тэмдэггүй тохиолдлууд бүгд эмнэлгээс гарчээ

Уханьд илэрсэн халдварын шинж тэмдэггүй тохиолдлууд бүгд эмнэлгээс гарчээ

БНХАУ-ын төв нутгийн Хубэй мужийн Ухань хотод илэрсэн халдварын шинж тэмдэггүй сүүлийн гурван тохиолдлын нуклейн хүчлийн шинжилгээний хариу сөрөг гарч, даваа гарагт эмнэлгийн хяналтаас гарлаа гэж тус хотын Эрүүл мэндийн хороо мэдээлжээ.

“Уханьд даваа гаргийн байдлаар халдварын шинж тэмдэггүй тохиолдлын тоо тэг болж, тэдэнтэй ойр байсан бүх хүн эмнэлгийн хяналтаас гарсан. Халдварын шинж тэмдэггүй сүүлийн тохиолдлуудад хийсэн нуклейн хүчлийн давтан шинжилгээний хариу сөрөг гарсан” гэж Эрүүл мэндийн хороо өнөөдөр мэдээлсэн байна.

Уханийн оршин суугчдыг тавдугаар сарын 14-нөөс зургадугаар сарын 1-ний хооронд нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулахад халдварын шинж тэмдэггүй 300 тохиолдол илэрсэн бөгөөд тэдний ойрын хавьтал болох 1174 хүнийг тогтоож, тусгаарлаад байсан юм.

Эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, дээр дурдсан 300 халдвар тээгчээс бусдад халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Уханьд даваа гаргийн байдлаар “COVID-19”-ийн батлагдсан юм уу сэжигтэй нэг ч тохиолдол байхгүй байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.