БНСУ-аар дамжин ирж буй иргэдээ тусгай үүргийн нислэгээр татан авч байна.

БНСУ-аар дамжин ирж буй иргэдээ тусгай үүргийн нислэгээр татан авч байна.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц өнөөдөр 17:48 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 257 иргэн эх орондоо ирж байна. Үүнээс өндөр настан болон асран хамгаалагчтай 40, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 57, жирэмсэн болон асран хамгаалагчтай 4, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 68, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 88 хүн байна.

Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ,  “Зүчи”, “Альфа”, “Дрийм” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана  гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.