Тавантолгойн-Зүүнбаян чиглэлийн төмөр замын эхний гүүрийн дам нурууг барьж дуусгалаа
Дорноговь аймаг дахь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Зүүнбаян өртөөнөөс Тавантолгойн уурхай хүртэл үргэлжлэх 414.6 километр төмөр замын төсөл амжилттай хэрэгжиж, энэ сарын 13-ны өдөр эхний 50 километр дээд бүтцийг угсарч дууссан бол өнөөдөр /2020.06.18/ эхний гүүрийн дам нурууг барьж дуусгалаа.
Төслийн Ерөнхий захиалагч “Монголын төмөр зам” ТӨХК, доод бүтцийн ерөнхий гүйцэтгэгч “Зэвсэгт хүчний жанжин штаб”, дээд бүтцийн ерөнхий гүйцэтгэгч “Улаанбаатар төмөр зам” ХНН, хяналтын гүйцэтгэгч “Тавантолгой төмөр зам” ХХК болон туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.