Дорнын зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Дорнын зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Өнөөдөр аргын тооллын 2020 оны зургаадугаар сарын 20. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын Билгийн тооллын 29. Санчир гараг. Гөрөөсөн толгой одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хөх морь өдөр.

Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал:  Мод

Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Эрүүл мэндийн яам "ЖАЙКА" байгууллагатай хамтран хэрэгжүүлэх төслийн санамж бичигт гарын үсэг зурлаа 2020-06-19

Халдварын шинж илэрсэн жолооч нарыг ХӨСҮТ-д шилжүүллээ 2020-06-19

Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн анхааралд 2020-06-19

Үндэсний түүхий эдээр вакцин, бэлдмэл үйлдвэрлэж эхэллээ 2020-06-19

Улаанбаатарт 27 хэм дулаан байна 2020-06-20

Дорнын зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ. 2020-06-20

ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангууд Ямар ч ажил амжуулах байсан саад бэрхшээл багатай амжилттай байна. 2020-06-20

Онцгой байдлын албаны өдөр тохиож байна 2020-06-20

Замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг уриалж байна 2020-06-20

Дэлхий дахинд цахим халдлагатай холбоотой гэмт хэрэг эрс нэмэгджээ 2020-06-20

Maнай улсад Covid-19 халдварын батлагдсан тохиолдол 204, үүнээс эдгэрсэн хүний тоо 139 болж, нийт халдвартай хүмүүсийн 68 хувь нь эдгэрээд байна. 2020-06-20