"COVID-19" халдвараас уламжлалт арга ухаанаар урьдчилан сэргийлэх зөвлөмж
"COVID-19" халдвараас уламжлалт арга ухаанаар урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
• Аливаад уужуу тайван хандах
• Ширгээсэн халуун, бүлээн ус ойр ойрхон уух
• Гоньд, хөмүүл, халиартай зутан, шөлтэй хоол түлхүү хэрэглэх
• Халуун аарц, чацаргана, аньс, нэрс, барагшун ууж дархлаагаа дэмжих
• Биеийн илч сайжруулдаг 07:40-11:40 хооронд дасгал хөдөлгөөн хийх
• Хүний ходоод гарын хоёр алгыг тосоод нийлүүлсэнтэй адил хэмжээтэй байдаг. Ходоодны 2/4 нь бүхэл, 1/4 нь шингэн, 1/4 хоосон байхаар тооцож хооллох
• Сүү, цагаан идээ түлхүү хэрэглэх
• Хайрч, шарсан, түргэн хоол, чихэр, хийжүүлсэн ундаанаас татгалзах
• Сүүлний болон шар тостой цэгэн иллэг хийх
• Айраг, шар сүүгээр биеэ шавшиж өглөөний наранд ээх
• Хар цай, ясны шөлөнд орох
• Нойтон чийгтэй газар суухгүй, голын хүйтэн усанд орохгүй байх
• 22 цагаас өмнө унтаж амрах
• Эмчийн заавраар уламжлалт эм хэрэглэх (Мана-4, Норов-7, Лидэр-7, Ложон үрэл гэх мэт)
Зөвлөмжийг ЭМЯ-ны https://covid19.mohs.mn/ цахим хуудаснаас авна уу.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.