Монгол улсаас БНСУ-д суух элчин сайдаар Ц.Өнөрзаяа-г томилуулах саналыг дэмжлээ

Монгол улсаас БНСУ-д суух элчин сайдаар Ц.Өнөрзаяа-г томилуулах саналыг дэмжлээ

Өчигдөр болсон засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол улсаа төлөөлөн гадаадад суух Элчин сайдаар томилуулах 11 хүмүүсийн талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан байна. Тэднийг дэвшүүлэхийг дэмжиж, Ерөнхийлөгчид уламжлахаар болжээ.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цогтоогийн Өнөрзаяаг томилох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжлээ. 

Ц. Өнөрзаяа нь Сөүл хотын хүндэт иргэн болж байсан, БНСУ -ын Хандон их сургуулийг ОУ-ын харилцаа, Сөүлийн үндэсний их сургуулийг Олон улсын харилцаа мэргэжлээр тус тус төгссөн. БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын албыг хашиж байсан, мөн Күүкмин Их Сургуулийн багшаар тус тус ажиллаж байжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.