Путин таван эмчийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусний эсрэг тэмцэж буй эмч нарыгаа шагнажээ. Хөдөлмөрийн баатар цолоор Коммунарка дахь №40 дүгээр эмнэлгийн ерөнхий эмч Денис Проценко болон бусад дөрвөн эмчийг шагнасан талаар Кремлийн сайтад мэдээлжээ. ОХУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор Нижегород мужийн Хотын №29 эмнэлгийн ерөнхий эмч Юлия Гаревская, Санкт-Петербургийн Хотын Покровскийн эмнэлгийн ерөнхий эмч Марина Бахолдина, Москвагийн Хотын клиникийн 52 дугаар эмнэлгийн ерөнхий эмч Марьяна Лысенко болон Калининград мужийн Эрүүл ахуй, тархвар судлалын төвийн эмч Ирина Коваль нар шагнуулсан байна.
Үүнээс гадна Путин эмнэлгийн болон Оросын шинжлэх ухааны байгууллагын ажилтнуудыг “COVID-19”-тэй тэмцэхэд гаргаж байгаа хүчин чармайлтыг нь үнэлж Пироговын одон, Лука Крымскийн медалиар шагнах тушаал гаргажээ.
ОХУ-д өчигдөр буюу зургаадугаар сарын 21-нд Эмнэлгийн ажилтнуудын өдөр тохиосон юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.