БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 6 дугаар сарын 23-ны 00.00 цагийн байдлаар 46-аар нэмэгдэж нийт 12484-д хүрэв. Шинээр илэрсэн 46 тохиолдлын 30 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 10908 (+27) иргэн эдгэрсэн бол 281 (+1) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 1196012 (+13946) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 1161250 (+11025) иргэний хариу сөрөг гарч, 22278 (+2875) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 1295 (+18) иргэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.