Хоёр тохиолдол нэмэгдэж, таван оюутан эдгэрлээ
Улсын хэмжээнд гурван лабораторид өчигдөр 426 сорьцод шинжилгээ хийхэд хоёр хүнд коронавирус илэрснийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Тэд Нур-Султан-Улаанбаатарын чиглэлийн тусгай онгоцоор ирсэн 26, 31 настай бөгөөд давтан шинжилгээний хариу нь эерэг гарчээ.
Харин өнөөдөр таван хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилалд шилжиж байна. Тэдгээр иргэд ОХУ-ын Батлан хамгаалахын сургуулийн 19-24 насны оюутнууд юм. Тэднийг 40 хоног эмчилжээ.
Ингэснээр манай улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 215 бүртгэгдсэнээс 158 хүн эдгэрчээ. Одоо ХӨСҮТ-д 57 хүн эмчлүүлж байгаа бөгөөд 51 хүний биеийн байдал хөнгөн, 6 хүнийх хүндэвтэр байна.
ХӨСҮТ-д одоогийн байдлаар 106 хүн тандалт, эмчилгээнд байна. Тус төвийн эмч нар АНУ-аас маргааш ирэх тусгай нислэгийг хүлээн авах бэлтгэлээ хангаж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.