Сонгуулийн өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Сонгуулийн өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт болох 6 дугаар сарын 24-ны өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй талаар ТЦА мэдээллээ. 

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 9.3 дахь хэсэгт ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна гэж заасан байдаг. Бүх нийтийн амралтын өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай. 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.