ОХУ-д хүний амь нас хохироосон монгол жолоочид ял оноолоо

ОХУ-д хүний амь нас хохироосон монгол жолоочид ял оноолоо

ОХУ-ын Тюмень мужийн шүүхээс өнгөрсөн дөрөвдүгээр сард Тюмений зам дээр осол гаргаж, хоёр хүний амь насыг хохироосон 39 настай монгол жолоочийг шүүлээ.

2020 оны дөрөвдүгээр сарын 7-нд ачааны Volvo машин барьж явсан монгол залуу цасан шуурганд удирдлага алдаж, эсрэг урсгалд оржээ. Замдаа буцан орж чадсан ч чиргүүл нь KIA Rio машиныг мөргөснөөр, 65 настай жолооч, эхнэрийн хамт амиа алдсан байна.

Монголын иргэн хэргээ хүлээсэн бөгөөд Шүүхээс түүнийг хоёр жил хорих ялаар шийтгэлээ. Мөн нас барсан хүмүүсийн гурван хүүхдэд сэтгэл санааны хохирол болгон, 1.5 сая рубль төлөх шийдвэр гаргалаа.

https://zindaa.mn/3ai1

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.